Pages

Sunday, October 24, 2010

Манай сум Цэцэн сартуулын голомт яах ч аргагүй мөн

Posted on 7:50 PM by Дөрвөлжин

    

    Монголын нууц товчоонд гарснаар тангуд хавьцаа сартуул иргэн гэж байсан бололтой. Гэхдээ энэ нь тусгаар улс юм. Одоогийн дундад ази хавьцаа юм болов уу. Энэ улсын чингис хаан байлдан дагуулж, гарын ур бүхий иргэдийг дагуулан авч найман аймгийн найман аймгийн нутагт газар зааж өгсөн гэдэг. Үүнээс хойш үе үеийн дархчуул дунд сартуул угсааны сайн сайн дархчуул байжээ. Сүүлд занабазар тууж дээр гардаг урангар дархан ч хэдийгээр зохиолын дүр ч гэсэн сартуулын удам хэмээн зохиогч нь дэмий нэг бичээгүй байх.
           Улмаар сартуул гэдэг нь монголжиж нэгэн овог нь болсон юм билээ. Монголын хан-гууд захирч байх үед сартуул нь засагт хан аймгийн цэцэн сартуул гүний хошуу болсон юм
 Нутаг орон нь одоогийн завхан аймгийн дөрвөлжин, ургамал, завханмандал, эрдэнэхайрхан, алдархаан, сантмаргац, цэцэн-уул болон түдэвтэй, яруу зэрэг сумдын зарим газрыг хамарч байжээ.
Энэ тухай домог нь: монголыг дөрвөн хан, хоёр хязгаарт бүхий засаг захиргааны нэгжид хуваахад нь сартуул гүнд том нутаг өгч болохгүй хэмээн манжууд шийдэж гэнэ. Тэгэхэд нь сартуул гүн "жа би гурван жаахан толгойн дундах нутгийг авья" гэжээ. Цаадуул нь тэр чинь ямар гурван толгой билээ гэхэд сар толгой, алдар толгой, цэцэн толгой гурав хэмээн хариулсан гэдэг. Манжууд ч нэг их мэдэхгүй нэр болохоор нь зөвшөөрчихөж, гэтэл тэр нь дөрвөлжин сумын баруун үзүүрт байрлах сар толгой буюу сар хайрхан, алдархаан сумын нутаг дахь алдар толгой, цэцэн уул сумын нутаг дахь цэцэн толгой гурав байжээ. Ингээд энэ гурван толгойн дундах нутаг нь одоогийн 5,6 сум нийлүүлсэн том нутгийг хамарч байжээ.
            Сартуул гэдэг овгийн тухайд сартуул иргэний удам гэдгээр ч юм уу эсвэл сар хайрхан буюу сарт-уул гэсэн уул усныхаа нэрээр нэрлэсэн гэж ч байдаг.
Энэхүү сар хайрхан нь завхан аймгийн дөрвөлжин сумын нутагт орших тал дундах жижигхэн толгой бөгөөд их нууруудын хотгорт байрлах энэ толгой дээрээс мөнх цаст сутай хайрхан, жаргалант хайрхан, хан хөхий зэрэг алтай хангайн сүрлэг уул, нурууд хөхрөн харагдаж, хар ус нуурын толин мандал цэнхэртэн эргэн тойрны 100-аад км газар нүдэнд ил харагддаг юм. Мөн 1995 онд шинэ цагийн анхны даншиг наадмыг энд зохион байгуулж байжээ.

Энэ бүхнийг өгүүлэгч би бээр засагт хан аймгийн цэцэн сартуул хошууны ард одоогийн завхан аймгийн дөрвөлжин сумын харьяат ард бүлгээ

2 Response to "Манай сум Цэцэн сартуулын голомт яах ч аргагүй мөн"

.
gravatar
Аюшеев, С.С Says....

Миний эмэг эх сартуул овгийн хүн байсан агаад нүд, хамар, шанаа нь түрэг угсааны монголжсон түрэг болох нь мэдэгдэнэ. Миний аав, би ч том нүдтэй, өндөр том хамартай, өнгөт ногоон нүдтэй. Он цагын эрхэнд ген гэгч удамшилын нууц нь ийн сайн хадгалагдаж ирснийг би үнэхээр гайхдаг шүү.

Leave A Reply