Pages

Sunday, March 13, 2011

Б.Оюунсүрэн олон улсын тэмцээнээс медаль хүртжээ

Шведийн Клиппанд гуравдугаар сарын 5-6-ны өдрүүдэд  чөлөөт бөхийн олон улсын тэмцээн боллоо. Тус тэмцээнд манай улсаас  55 кг-ын жинд Спортын мастер Т.Мөнхтуяа, 67 кг-ын жинд спортын мастер Б.Оюунсүрэн нар Орхон-Уул аймгийн “Хангарьд” клубын дасгалжуулагч Чүлтэмсүрэнгийн Раднаабазарын удирдлага дор оролцлоо. Монголын тамирчдаас тус тэмцээнд анх удаа оролцсон бөгөөд Б.Оюунсүрэн хүрэл медаль хүртлээ.

Thursday, March 10, 2011

ХҮҮХДИЙН СПОРТЫН IV ИХ НААДАМ-2011 Завхан Улиастай


Хүүхдийн спортын IV их наадам Улиастай суманд 01 сарын 22-23-ны өдрүүдэд Сагсан бөмбөг, Чөлөөт бөх, ширээний теннис гэсэн төрлүүдээр эхний ээлжийн тэмцээнүүд  зохион байгуулагдлаа. Энэ удаагийн тэмцээнд 22 сумын ЕБ-ын сургуулиудын 700 –н тамирчин оролцож, 151-н багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужилаа сорин өрсөлдлөө.