Pages

Sunday, June 5, 2011

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ ХАВРЫН БАЯР-2011 СПОРТЫН НААДАМ БОЛЛОО.

Аймгийн Засаг даргын нэрэмжит “Хаврын баяр-2011 спортын наадам  2 үе шаттайгаар 24 сумын дунд зохион байгуулагдлаа. Бүсийн тэмцээнийг 5 бүсэд зохион байгуулж спортын 8 төрлөөр 1400 тамирчид оролцсон ба  аймгийн шигшээ тэмцээнд Үндэсний бөх, үндэсний сур харваа, Хасаа харваа, Сагсан бөмбөг, гар бөмбөг, Ширээний теннис, спорт аялал, дартс, шатар, даам гэсэн 10 төрлөөр нийт 700 орчим  тамирчид оролцож, хурд хүч авхаалж самбаагаа сорин 283 багц медалийн төлөө уралдаж, аваргын эзэд тодорлоо.
   Спортын төрөл тус бүрт 3-5 байр эзлүүлж, алт мөнгө, хүрэл медаль мөнгөн шагналаар шагнаж, Өргөмжлөл хадгалуулсан байна.
     Багийн дүнгээр .
Бадам даргатай Дөрвөлжин сум 1 дүгээр байр эзэлж цомын эзэн болсон байна.