Pages

Sunday, October 24, 2010

Өсөх идэр начин Цэрэннадмидийн Сумъяабэйс

Posted on 7:42 PM by Дөрвөлжин


Улсын өсөх идэр начин Цэрэннадмидын Сумъяабээс 1975.08.18-нд Завхан аймгийн Дөрвөлжин суманд төрсөн. 8-р ангиа сумандаа төгсөөд аймгийнхаа төвд 1-р сургуульд үргэлжлүүлэн суралцсан. Энэ үеэс л түүний бөхийн замнал эхэлсэн. Учир нь аймгийн хурц арслан С.Юнрэнгийн удирдлага дор бэлтгэл сургуулилалтыг хийж эхэлсэн.

       Тэрвээр анх, жил бүр уламжлал болон зохиогддог Завхан аймгаас төрөн гарсан Монгол улсын арслан цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх чуулга барилдаанд 36 бөхөөс 28 давж аймгийн начин цолонд хүрсэн. 1992, 1993 оны өсвөр үеийн үндэсний бөхийн УАШТ-нд хоёр удаа дараалан түрүүлэв.
       1996 оны Завхан аймгийн баяр наадамд Яруу сумын харьяат а.а Д.Мөнхтөртэй тэргүүн байрын төлөө барилдаж түрүүлэн аймгийн арслан цолонд хүрэв.
       1997 онд МУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулсан барилдаанд у.н Н.Мөнхжаргал, Н.Алтансүх /у.х/, Ч.Батзориг, у.ав О.Балжинням нарыг өвдөглүүлж үзүүрт хүрснээр улсын цолонд ойрхон гэдгээ нотлов. Тэр жил түүнийг олон хүн цолонд хүрэх байх гэж итгэж байв. Гэвч 3-ын даваанд у.н П.Ганбаяр агсанд өвдөглөв. Бас нэгэн улсын цолонд гарцаагүй хүрэх найдвар хүлээж байсан а.а Б.Ганбатыг у.з Ц.Цэрэнпунцаг 3-ын даваанд амлаад өвдөглүүлэв.
       Ц.Сумъяабээс 1998 онд 4-ийн даваанд у.н М.Жамьянпүрэвт, 1999 онд 5-ын даваанд у.з Б.Гантогтоход унав. Харин 2000 онд у.н Ц.Энхжаргал, Ш.Лхагвасүрэн, у.з Ц.Баярсайхан нарыг өвдөглүүлж хүсэн хүлээсэн начин цолондоо хүрэв. Начин цолонд хүрснээсээ хойш улсын наадамд тогтмол сайн барилдлаа. Тухайлбал: 2002, 2005, 2006, 2007 онуудад тус бүр 4 давж 5-ын даваанд у.з Б.Ганбат, а.а М.Цанлиг, у.н Ц.Цогтжаргал, у.ав Д.Сумъяабазар нарт өвдөглөв. Өнгөрсөн жилийн наадмаар дахин 4 давж, 5-ын даваанд бяртай харцага Г.Элбэгийн аманд очив. Удтал барилдсаны эцэст хаялцах барьцанд хүрэв. Эхлээд харцага барьц аваад барсангүй ээ, дараа нь дүрэм ёсоор начин барьц сонгож давав. Ийнхүү олон жил үзэж байж л сая нэг цолоо батлав. Заалны барилдаанд сайн барилддаггүй, бас нэг их барилддаггүй тэрвээр улсын баяраар үнэн хүчийг үздэг. Түүнийг начнаар тогтохгүй л гэдэг. Тийм бие, бяр, хүч хангалттай бий л дээ.

No Response to "Өсөх идэр начин Цэрэннадмидийн Сумъяабэйс"

Leave A Reply