Аймгийн Засаг даргын нэрэмжит “Хаврын баяр-2011 спортын наадам 2 үе шаттайгаар 24 сумын дунд зохион байгуулагдлаа. Бүсийн тэмцээнийг 5 бүсэд зохион байгуулж спортын 8 төрлөөр 1400 тамирчид оролцсон ба аймгийн шигшээ тэмцээнд Үндэсний бөх, үндэсний сур харваа, Хасаа харваа, Сагсан бөмбөг, гар бөмбөг, Ширээний теннис, спорт аялал, дартс, шатар, даам гэсэн 10 төрлөөр нийт 700 орчим тамирчид оролцож, хурд хүч авхаалж самбаагаа сорин 283 багц медалийн төлөө уралдаж, аваргын эзэд тодорлоо.
Спортын төрөл тус бүрт 3-5 байр эзлүүлж, алт мөнгө, хүрэл медаль мөнгөн шагналаар шагнаж, Өргөмжлөл хадгалуулсан байна.
Багийн дүнгээр .
Бадам даргатай Дөрвөлжин сум 1 дүгээр байр эзэлж цомын эзэн болсон байна. Дараах байрыг Б.Эрдэнэбаатар даргатай Улитастай сум,
3 дугаар байрыг Л.Баттулга даргатай Тосонцэнгэл сум,
4 дүгээр байрыг Д.Батдорж даргатай Шүлүүстэй сум,
5 дугаар байрыг Ж.Ренчиндорж даргатай Тэлмэн сум тус тус эзэлж Өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдсан байна.
2011 оныг “Нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх” жил болгосонтой холбогдуулан спортын явган аялал, сумдын Засаг дарга нарын дунд дартсны төрлийг нэмж оруулан 24 сумын дунд зохион байгуулсан байна.
· 1 дүгээр байрыг В.Очирдорж ахлагчтай Дөрвөлжин сумын баг,
· 2 дугаар байрыг Н.Анхмаа ахлагчтай Шилүүстэй сумын баг,
· 3 дугаар байрыг Ц.Чүлтэмсүрэн ахлагчтай Сантмаргац сумын баг
Дартсны төрөлд:
1 дүгээр байрыг Сантмаргац сумын дарга Ц.Энхамгалан
2 дугаар байрыг Дөрвөлжин сумын Засаг дарга З.Бадам
3 дугаар байрыг Цагаанхайрхан сумын Засаг дарга Л.Уламбаяр
Хасаа харвааны төрөлд:
· I байрыгГаябазар ахлагчтай яруу сумын баг
· II байрыг Баяндорж ахлагтай Улиастай сумын баг
· III байрыг Хүрэлбаатар ахлагчтай Дөрвөлжин сумын баг
Цуваа төрөлд:
· I байрыг Улиастай сумын Базаргүрэв
· II байрыг Дөрвөлжин сумын Хүрэлбаатар
· III байрыг Улиастай сумын Баяндорж нар эзэлсэн байна.
No Response to "АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ ХАВРЫН БАЯР-2011 СПОРТЫН НААДАМ БОЛЛОО."
Leave A Reply