Pages

Sunday, October 24, 2010

Цаг ашиглалтын хуулиуд

Эх сурвалж : Ном хэвлэлээс
Яруу тодорхойн хууль.
Та өөрийнхөө зорилгыг хичнээн яруу тодоор харж байна, төдийчинээ хурдан биелүүлнэ.
Эн тэргүүний хууль. Таны амьдралын чанар ямар байх нь цаг ашиглалтын эн тэргүүний зорилтууд хичнээн яруу тодорхой байхаас бүхэлдээ шалтгаална. Цаг ашиглалтын хамгийн муу хувилбар бол огт хийх шаардлагагүй зүйлийг маш сайн хийх. "Одоо би цагаа яаж үр ашигтай ашиглах вэ" гэсэн асуулт өөртөө байнга тавьж бай. Ажил дээрээ хийдэг бүх үйлдлээ жагсаан бич. Энэ жагсаалтаа шинжлээд хамгийн чухал ач холбогдолтой 3-5 ажлаа сонгож ав.

Манай сум Цэцэн сартуулын голомт яах ч аргагүй мөн

    
    Монголын нууц товчоонд гарснаар тангуд хавьцаа сартуул иргэн гэж байсан бололтой. Гэхдээ энэ нь тусгаар улс юм. Одоогийн дундад ази хавьцаа юм болов уу. Энэ улсын чингис хаан байлдан дагуулж, гарын ур бүхий иргэдийг дагуулан авч найман аймгийн найман аймгийн нутагт газар зааж өгсөн гэдэг. Үүнээс хойш үе үеийн дархчуул дунд сартуул угсааны сайн сайн дархчуул байжээ. Сүүлд занабазар тууж дээр гардаг урангар дархан ч хэдийгээр зохиолын дүр ч гэсэн сартуулын удам хэмээн зохиогч нь дэмий нэг бичээгүй байх.
           Улмаар сартуул гэдэг нь монголжиж нэгэн овог нь болсон юм билээ. Монголын хан-гууд захирч байх үед сартуул нь засагт хан аймгийн цэцэн сартуул гүний хошуу болсон юм

Өсөх идэр начин Цэрэннадмидийн Сумъяабэйс


Улсын өсөх идэр начин Цэрэннадмидын Сумъяабээс 1975.08.18-нд Завхан аймгийн Дөрвөлжин суманд төрсөн. 8-р ангиа сумандаа төгсөөд аймгийнхаа төвд 1-р сургуульд үргэлжлүүлэн суралцсан. Энэ үеэс л түүний бөхийн замнал эхэлсэн. Учир нь аймгийн хурц арслан С.Юнрэнгийн удирдлага дор бэлтгэл сургуулилалтыг хийж эхэлсэн.

Шагдарын Отгонбилэг

Ш.Отгонбилэг /1952-2001/


“Өглөө болж, нар мандан, таны амьдралын нэгэн шинэ өдөр эхэллээ. Энэ өдөр та тайван, чөлөөтэй, сэтгэлийн тэнхээтэй байвал таны үйлс бүтэмжтэй байх болно. Орой нойрсохын өмнө өдрийн амьдралаа зурвасхан ч болов эргэн дурсаарай. Танд эрүүл энхийг ерөөе!

Wednesday, October 13, 2010

Тэмцээний талаар хэлэлцэх нь

      Тэмцээн зохионо гэхээр хүн болгон сайнаар хүлээж авах нь ч ойлгомжтой л доо. Гэхдээ цөөхөн хүнтэй тэмцээн их утгагүй болдог юм ш дээ. Манай сумийнхан хотод хир олон байна оюутнууд хир байна бүгдийг нь тооцоолж байгаад хийвэл дээр гэж боджийноо.Уул нь тэр ЗАЗОХТ-н тэмцээнээс өмнө нь зохиогоод тэр тэмцээнд зохион байгуулалттайхан шиг орвол сайн байдаг. 2н хооронд 3,4 хон баг орсон тэмцээн хэрэггүй ш дээ . тийм биздээ.Төсөв мөнгөний асуудал      их                   чухал байна даа.Би нэг төсөв гаргасан юмаа. тэрийг сонихууляа.

Wednesday, October 6, 2010

Зүгээр л...


33р төгсөлтийхөний зураг бусад үе нь зургаа явууларай :D

Үеийнхээ хүүхдүүдийн хэдэн зургийг орууллаа... Энэ зуны сургуулийн 70р л уулзалдсан зураг... Сайхан ч бай муухай ч бай сонирхолтой байна гэж найдаж байна

Сургуулийн 70 жилийн ойн 3хан зураг


Зураг дээр: Зүүн гэр талаас- сумын ИТХ-н дарга Ч.Бямбажав,Аймгийн арслан П.Батмөнх,Ш.Отгонбилэг агсаны хүү О.Содбилэг,сумын засаг дарга З.Бадам,УБ хот дахь нутгийн зөвлөлийн дарга  МУГБ н.Лхагваа ,сургуулийн захирал н.Батболд,МУ-н начин Ц.Сумъяабэйс нар сургуулийн 70н жилийн ойн наадам дээр

Шинэ блог

Хуучин www.banjig.net дээр сумын блог байршиж байсан боловч банжиг.нэт найдвартай үйлчилгээ үзүүлж чадахгүй байнга л алдаа зааж блогт холбогдож чадахгүй байсаны улмаас блогоо өөр блог дээр нээж хөтлөхөөр боллоо... Банжиг нэт хэвийн ажиллагаандаа орвол тэнд байгаа материалуудаа зөөх болно