Шведийн Клиппанд гуравдугаар сарын 5-6-ны өдрүүдэд чөлөөт бөхийн олон улсын тэмцээн боллоо. Тус тэмцээнд манай улсаас 55 кг-ын жинд Спортын мастер Т.Мөнхтуяа, 67 кг-ын жинд спортын мастер Б.Оюунсүрэн нар Орхон-Уул аймгийн “Хангарьд” клубын дасгалжуулагч Чүлтэмсүрэнгийн Раднаабазарын удирдлага дор оролцлоо. Монголын тамирчдаас тус тэмцээнд анх удаа оролцсон бөгөөд Б.Оюунсүрэн хүрэл медаль хүртлээ.
Өсөх идэр начин Сумъяабээс
14 years ago