Pages

Monday, February 28, 2011

Нутагаа санаад уярдаг сэтгэл минь Намар оройн бороо шиг шивэрлээ

36-р төгсөлтийнхөний нэгэн өдөр ''Дүнжингаравын хурд-2011'' дээр

       Сониноос манай сумын Дайдайхүүгийн Баяраагийн морь айрагдсан гэнэ лээ шүү,
36-р төгсөлтийнхөн маань нутгийн ахаа дэмжсэн бололтой. Юуны түрүүнд нутгийн ахдаа амжилт хүсье

Wednesday, February 23, 2011

2011 оны сагсны тэмцээн

Tuesday, February 22, 2011

33vs37 /33win/

Friday, February 18, 2011

Арван хуруу /сонирхолтой, уншаад л үз/

Өвлийн туниа муутайхан нар аргадуулах гэсэн юм шиг зузаан саарал үүлэн цаанаас үнэрхүү нь аргагүй өндийж, бяцхан сууринд шинэ өдөр эхлэж байгааг зарлалаа. “Өнөөх нохой Дамба өнгөрсөн шөнө талийгаач болчихож гэнэ” гэсэн яриа хэдхэн мөчийн дотор айл айлд тарав. Гэвч энэ мэдээг сонссон хэн ч “Өө зайлуул” гэхээс бус харамсаж, халаглаж бас цочирдсонгүй. Нэг сууринд хорин хэдэн жил хамт амьдарсан хэрнээ ганц шад маани ч хэлэх хүн олдсонгүй. Хөгшид “Мөн ч их нүгэл үйлдсэн дээ” хэмээн толгой сэгсэрч байлаа. Удсан ч үгүй “Өнгөрдөгийн хүүхдүүд нь ирж гэнэ” гэсэн яриа суурингаар нэг тарж, том том гялалзсан хар машинууд цувж, бяцхан сууринд оршуулга биш, ямар нэг баяр ёслол болох гэж байгаа юм шиг л хөл хөдөлгөөн болоод эхлэв. Хэзээ ч олны анхаарал татаж байгаагүй “Нохой” Дамбын оршуулга харин бүгдийн анхаарал татаж эхэллээ.



Дамба хэмээх хөгшин энэ сууринд яг л ганцаарахнаа мэт амьдардаг байлаа. Урт том савхин бээлийг хоёр гараасаа өвөл ч, зун ч салгахгүй. Хаа очиж жигтэйхэн цэвэрхэн хувцасладаг энэ хүнийг найман бандиа дагуулан хориод жилийн өмнө манай нутагт нүүж ирснээс хойш золбин нохой амрахаа байсан юм гэнэлээ. Намар болонгуут Дамба аймаг явна. Аймгийн хоршоотой нохойн арьсны гэрээ хийдэг. Бараг л бүх төлөвлөгөөг нь ганцаараа биелүүлдэг, хэдэн сум хэсч өвөлжингөө нохой алдаг юм гэнэлээ” гэсэн яриа суурингаар нэг тарчихсан. Хүн болгон түүнээс айж дөлдөг, сэжиглэж цэрэвдэг байсан байх. Үнэндээ ч нохой Дамба хэд хувааж, яг л гар буу шиг болгочихсон калибарь буугаар сургуулийн хашаанд байсан алаг жингэрийг ганцхан буудаж унагаачихаад жижиг машины тэвшрүү шидэж байхыг хүүхдүүд харснаас хойш “Нохой” Дамбын хүүхдүүдтэй нийлэх хүн лав ганц ч гараагүй юм. Хаа очиж тэдний хүүхдүүд сурлага сайтай. Янз бүрийн уралдаан тэмцээнд түрүүлдэг ч олны өмнө ирж шагналаа авдаггүй, хичээл тарсан л бол гэртээ шигдэж байдаг хачин хүүхдүүд байж билээ. Ганц нэгээрээ явна гэж байхгүй. Хэрвээ ганц нэгээрээ явж байх юм бол хүүхдүүд “Нохой Дамбын гөлөг явж байна” хэмээн хашгирч, чулуу нүүлгээд баллах шахна. Аав нь нохой алдаг, тиймээс хүүхдүүдээс нь нохойныхоо өшийг авна гэсэн нэг тийм бодол хүүхэд бүрийн цээжинд нуугдаж байдаг байсан байх. Хөгшчүүл “Дамба өвөлжингөө л нохой аллаа. Их ч мөнгөтэй. Нохойны арьс үнэтэй учраас нүгэл үйлддэг байх” гэж ярьцгааж байхыг нэг бус удаа сонсож байсан юм. Харин хүүхдүүд нь бүгд том болж, хот суурин газар бараадаж, Дамба хөгшин гэрээс ч гарахаа байгаад удсан юм даг. Айлд орохгүй, ямар ч баяр наадам болсон олны хөлийн газар ойртдоггүй энэ хөгшин гэрээ тойрон нарлаж, хүүхдүүд нь хотруу авч явах гэж ирээд дийлдэггүй юм гэнэлээ гэсэн л сураг сонсогдож байснаас биш тийм чинээлэг нэр хүндтэй өндөр алба хашдаг хүүхдүүдтэй гэж манай суурингийнхан үнэндээ мэдсэнгүй.



“Талийгаачийн хүүхдүүд сургуулийн дотуур байрыг долоо хоног түрээсэлж гэнэ. Хүүхэд, нохой баярлуулах юм байх. Том хүү нь Америкаас иртэл нутаглуулахгүй юм гэнэ” гэсэн яриа хадаж, хүүхэд хөгшидгүй сургуулийн дотуур байрлуу алхцгаалаа. Манай суурингийнхан энэ ярианы үнэн худлыг үзэхээр цувцгаасан хэрэг. Дотуур байрны гал тогооруу ороод бүгд мэл гайхацгаав. Талийгаач өвгөний зургийг томоор зуруулаад баахан зул хүж өрчихсөн том өрөөнд ширээ дамнуулан амттан орж, хоол цай болж, орсон гарсан бүхний халаасыг чихэр боовоор дүүргэж байлаа. Хүүхдүүд наадам болж байгаа юм шиг сургуулийн хашаанд эргэлдэж, чихрэнд халтардаж, бяцхан суурингийнхан гэртээ хоол, унд хийлгүй, буяны зоог хүртэж зургаа хонолоо. Гэнэтхэн “Нөгөө өнгөрдөгийн том хүү Америкаас ирсэн гэнэ. Аавынхаа зурагний өмнө өвдөг сөхөрч суугаад босч ирэхгүй уйлаад байна” гэсэн мэдээ суурингаар хормын дотор тарлаа. Энэ мэдээг сонссон олон тэр дорхиноо л сургуулийн дотуур байрны гал тогооруу цувцгаав. Үнэхээр ч Дамба хөгшний зурагны өмнө 40 гаруй насны хижээл эр суучихсан, хэнгэнэтэл уйлж байлаа.



Нус нулимсандаа халтардаж, уй гашууд дарагдсан тэр эр “Миний аав хоёрхон хуруутай хүн байсныг та нар мэдэх үү? Эрхий долоовор хоёрхон хуруутай, буунаас өөр юм барьж сураагүй учраас золбин нохой алж, түүнийхээ хөлс мөнгөөр өнчин өрөөсөн, ядуу зүдүү найман хүүхэд цуглуулж, тэжээж, өсгөснийг та нар мэдэх үү? Найман хүүхдээрээ дутуу хуруугаа гүйцээх гэж, сэтгэлээ дэвтээж амьдарсан юм шүү дээ миний муу аав. Өдөржин нохой алж, шөнөжин маани уншиж хонодог байсан юм” хэмээн цурхиртал уйлж байв. Энэ үг бүх хүний сэтгэлийг урж байх шиг л санагдсан байх



Маргааш өглөө нь бяцхан суурингийнхан Дамба өвөөгийн оршуулганд бүгд хүндэтгэл үзүүлж, тэр шөнө айл бүрийн тооноор зулын бүдэгхэн гэрэл сүүмэлзэж байлаа.

Monday, February 14, 2011

2р сарын 19,20нд Дөрвөлжингийнхөн 2 хоног Улаанбаатарт чуулхаар боллоо

2-р сарын 19нд нутгийн зөвлөлийн дарга н.Лхагвагийн Монгол-Солонгосын хамтарсан коллеж дээр 14 цагт сумын удирдлагууд болон Дөрвөлжин сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн тэргүүлэгч нар Дөрвөлжин сумын харъяат Улаанбаатар хотод ажиллаж амьдарч сурч байгаа нутгийн  ард иргэдээ хүлээн авч уулзан сар шинийн золгуултын арга хэмжээ зохион байгуулах гэж байна.Уг золгуулт нь ямар нэгэн хандив авахгүй ба сумынхаа иргэдийг хооронд нь 1-г бодогдуулж 2-г учруулсан уулзалт хийх гэж байгаа гэнэ. За тэгээд олон юм ярьмааргүй байна аа очоод үз ирээд хар гэнэ лээ шүү. Харин залуусын цөсийг хөөргөсөн мэдээлэл байна шүү. Учир нь сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулах болсон гэнэ лээ. 20нд нь залуус оюутнуудаа нэг өдөр цуглуулах болсон гэнэ ээ. Ойр дотныхоо хүмүүсд болон найз нөхөддөө хэл өгөөрэй . Заал танхимаа тогтоогүй байгаа ба өнөөдөр шииднэ гэнэ. Үеүүд тэмцээндээ бэлдэж идэвхитэй оролцлхыг уриалж байна..!!!!!! Золгуулт 10000 төгрөгийн TAX тай гэнэ лээ шүү харин тэмцээн TAX гүй ба сумын харъяат хэн ч орж болно

Thursday, February 10, 2011

Завханчуудын их золголт цэнгүүн

Завхан аймгийн бар жилийн онцлох хүнээр тодорсон 33р төгсөлтийн Оюунсүрэн/Око/дээ баяр хүргэе!!!


Бонус зураг энэ цаашаа харцан байгаа залуу болвоос Майкл Жордан нэрээрээ сумандаа алдаршсан 34р төгсөлтийн Майбаяр Майк гээч залуу шүү дээ